34 нас хүрсэн Рианнагийн дэлхийг доргиосон 8 клип

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 21

Барбадосын сувд Рианна 34 нас хүрлээ. Төрсөн өдрөө тэр ирээдүйн ээж, эелдэг сүйт бүсгүйн хувиар угтан, тэмдэглэлээ.
 


Гэхдээ тэр үргэлж ийм томоотой байгаагүй. Ингээд түүний дэлхийг доргиосон 8 шуугиант клипийг танилцуулж байна.

UNFAITHFUL
 


Түүний замнал нууц амраг, хууран мэхлэлтийн тухай дуугаар эхлэсэн. Байдаг л сэдэв. Гэхдээ Рианна залуучуудын талаар биш өөрийнхөө нууц амрагийг дуулсан юм. Дуу тэр дороо ХИТ болж, Барбадос улс супер одтой болсон билээ.

POUR IT UP
 


Задгай стриптиз,  тверкинг бүжиг. Энэ клипийг хийх гэж Рианна мэргэжлийн стриптиз бүжгийн багштай 14 хоног хичээллэжээ.

THE MONSTER
 


Эминемтэй хамтран хийсэн бүтээл. Найруулагч нь Рич Ли. Сэтгэл зүйч Рианна мэдрэлийн өвчтэй Эминемийг эмчлэхээр бараг нүцгэн гарч ирнэ.

CAN'T REMEMBER TO FORGET YOU
 


Шакира Рианна хоёрын халуун бүжиг эрчүүдийг ихэд баярлуулсан. Тэд тамхи татаж, тэврэлдэж, дураараа дургих бөгөөд нэг ч эр хүний дүрс энэ бүтээлд гарсангүй.

HARD
 


Энэ клипийн үйл явдал халуун хөнжлөөс шууд Афганистанд шилжинэ. Алдарт Мелина Мацукасын бүтээл.

WE FOUND LOVE
 


21 настай боксчин, модель Дадли О'Шонесситэй хамтдаа тоглосон энэ клипийн зураг авалтыг Ирландад авчээ.

S&M
 


2011 онд гарсан энэхүү клипийг өдөөн хатгасан утгатай хэмээн 11 оронд хоригложээ.

MAN DOWN
 


Алан хядлага, хүчирхийллийг харуулсан дүрстэй, Дуунд ална, үхэл гэсэн үг хэт олон орсон гэж шүүмжлэгдсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top