Орхон аймагт баригдах “Урлагийн сургууль”-ийн барилгын явц удаашралтай байгаа ч Ерөнхий боловсролын IV сургуулийг түшиглэн үйл ажиллагаагаа явуулж байна. Тодруулбал, тус сургуульд уран нугаралт, бүжиг, уран зураг, төгөлдөр хуур зэрэг 10 орчим мэргэжлээс сонгон бүртгүүлэх боломжтой бөгөөд 1-12 дугаар ангийн хүүхдүүдээ цахимаар бүртгэж эхлээд байгаа ажээ.
Тун удахгүй сургуулийн барилга ашиглалтад орох бөгөөд ингэснээр үйл ажиллагаа улам өргөжинө хэмээн эх сурвалж мэдээллэлээ.
Сэтгэгдэл ( 0 )