БУЛГАН: Хот хоорондын зорчигч тээвэр хуваарийн дагуу явж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 21

Цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буурсантай холбоотойгоор хот хоорондын зорчих тээврийн автобус хуваарийн дагуу явахаар болжээ. Тодруулбал, Улаанбаатар-Булган чиглэлд долоо хоног бүрийн 12:00 цагт, Булган-Улаанбаатар чиглэлд долоо хоног бүрийн 10:00 цагт хот хоорондын чиглэлийн нийтийн зорчигч тээврийн автобус явж байна.

Билeтийн үнэ том хүн 27 мянга, хүүхэд 13400 төгрөг бөгөөд ачаа, тээш хадгалах үнэ өдрөөр 1100 төгрөг, хоногоор 2200 төгрөгийн ханштай байгаа ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top