Б.Азжаргал: Дарханыг барилгажсан хот болгоно

Админ | Zindaa.mn
2022 оны 02 сарын 22

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал өнөөдөр /2022.02.21/ орон нутгийн иргэддээ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр энэ үеэрээ “Дархан ирээдүйд гэр хорооллоор тэлсэн биш барилгажсан хот болно” хэмээн онцолсон юм.

Мөн тэрбээр “Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт шинээр өмчлүүлэх газар байхгүй. Иргэдэд шинээр газар олгож эхэлбэл түүнийг дагаад дэд бүтцийг нарийвчлан шийдэх шаардлагатай. Энэ дамжлагыг гүйцэтгэхгүйгээр 0.7 га газрыг иргэн бүрт шууд олгохгүй. Төлөвлөгөөгүй олгосон газар өмчлөлөөс болж агаарын болоод орчны бохирдол, хот төлөвлөлт алдагдаад байна” хэмээн ярилаа.

Одоогоор аймгийн хэмжээнд гэр хорооллуудыг дэд бүтэцтэй холбож, дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцжуулах ажил хийгдэж байгаа учраас шинээр газар өмчлүүлэхгүй байгаа юм. Харин иргэд одоо амьдарч буй газраа өмчлөх эрх нь нээлттэй ажээ.  

Б.Нарангоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top