Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд хувийн хэвшлийн эм хангамжийн байгууллагуудад коронавируст халдварын үед шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдал, хангалтын үнэлгээг хийжээ.
Үнэлгээгээр эм хангамжийн байгууллагын зайлшгүй шаардлагатай эмийн хангалт 80-85 хувь, коронавируст халдварын үед шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгслийн хангамж 40 нэр төрөл, 83.5 хувьтай байсан байна.
Хувийн хэвшлийн эмийн сангуудад БНХАУ-ын хил хаалттай холбоотойгоор дусал шингэнээс натри хлорид 100, 250, 500 мл-тэйгээс, рингер 250, 500 мл-тэйгээс, цус шингэлэх бүлгийн эмнүүд болох Зилт, Клопедгрол, Тессирон гэх мэт, Антибиотик эмнүүдээс Флемоксин 250 мг, 500 мг-тайгаас, фромилид сироп, Ходоод гэдэсний эмнээс нольпаза, Тархины цусан хангамж сайжруулах үйлчилгээтэй актовегин тариа, брайнакт зэрэг эмнүүд тасалдалтай байгааг тогтоожээ.
Сэтгэгдэл ( 0 )