ОРХОН: Цагаан тоосны улмаас хүнсний ногоогоо тарьж чадахгүй байна гэв

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 22

Орхон аймгийн Жаргалант сумын иргэдийн зүгээс цагаан тоостой холбоотой гомдол гаргажээ. Орхон аймаг нь уг суманд тарьж ургуулж буй хүнсний ногоогоороо дотоод борлуулалтаа нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Гэвч цагаан тоостой холбоотойгоор иргэдийн зүгээс Жаргалант сумын ногоо, мах махан бүтээгдэхүүнийг худалдаж авах хүсэлгүй байдаг.

Мөн малчин өрхүүдийн тухайд малын дотор эрхтэн гэмтэх зэрэг цагаан тоосны балаг жирийн иргэдийг хохироосоор олон жилийн нүүрийг үзэж байгаа юм. Энэ сарын 23-нд буюу маргааш Жаргалант сумын иргэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын төлөөллүүдтэй цагаан тоосны асуудлаар уулзалт хийнэ.

Уулзалтаар  тус сумын 1000 гаруй иргэдээс ирсэн гомдлыг аймаг орон нутгийн удирдлагууд болон үйлдвэрийн төлөөллүүдэд өгөх юм. Жил бүр цагаан тоосны асуудалтай холбоотой хэлэлцүүлэг, уулзалтуудыг зохион байгуулдаг хэдий ч хөрсөнд буусан тодорхой шийдэл байхгүй, иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдолд хариу өгдөг ч  өөрчлөгдөж, сайжирсан шийдэлгүй байсаар байна. 

Бид энэ асуудлаар дахин эргэн мэдээллэнэ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(139.5.216.219) 2022 оны 02 сарын 22

Энэ асуудлаа шийдчихэж чаддаггүй яачихсан улс вэ.

0  |  0
Top