Биткоин, түүнийг дагасан крипто валютын зах зээл олон улсын анхаарлын төвд орсноос хойш хялбар аргаар баяжихыг хүсэгчид уг зах зээлд оролцох нь ихэссэн. Улмаар крипто валютын зах зээл дэх луйврын хэргүүд олноор гарах болсон ба дараах хэд хэдэн арга, хэлбэр түгээмэл тохиолдож байна.
Үүнд,
ICO (Initial Coin Offering) ашиглан хөрөнгө оруулалт татах
ICO гэдэг нь зах зээлд шинээр крипто валют, крипто зоос (tokens) гаргах, түүнийгээ хөгжүүлэх зорилгоор олон нийтээс хөрөнгө оруулалт татах ажиллагааг хэлдэг бөгөөд IPO (Initial Public Offering) гаргахтай ижил ойлголт юм. Ихэнх ICO нь хууль ёсны байдаг ч бэлэн болоогүй төслөөс хэсэг хугацааны дараа их хэмжээний ашиг олно гэсэн итгэлд үндэслэж хөрөнгө оруулалт хийдэг тул өндөр эрсдэлтэйд тооцогддог.
Иймд ашиг хонжоо хайсан этгээдүүд уг салбарын талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг, хялбар аргаар ашиг олох сонирхол бүхий иргэдийн сэтгэл хөдлөлд нь тулгуурлах замаар бодит бус төсөл санал болгож, мөнгийг нь залилах тохиолдол олноор гарч байна.
Энэ төрлийн залилан Blockchain 2.0 технологид суурилсан Ethereum платформ дээр хийгдэх нь элбэг. Учир нь түүний ухаалаг гэрээнүүд (Smart Contracts)-ийн тусламжтайгаар дурын хүн шинээр программ, крипто валют гаргах боломжтой байдаг. Иймд ICO-д хөрөнгө оруулахдаа тухайн төслийн танилцуулга (White Paper)-ыг сайтар судалж (бусад крипто валютад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэсэн, шинэлэг эсэх г.м), бусад төслийг хуулбарлах замаар таныг залилах гэж буй эсэхийг харьцуулах шаардлагатай. крипто валютын үйлчилгээ эрхлэгчид олон нийтэд ил гардаггүй, санхүүгийн нууцлал дор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд энэ нь Засгийн газраас хараат бус, зохицуулах эрх зүйн орчин хангалтгүй зэргээс өндөр эрсдэлтэйд тооцогддог.
Мөн ICO-г санаачлагчид цаашид бүтээгдэхүүнээ хэрхэн хөгжүүлэхэд бус хөрөнгө оруулалт татахдаа голчлон анхаарч байвал хөрөнгө оруулахгүй байх нь зөв шийдэл юм.
Крипто валютыгбиржээр арилжаалах, хөрвүүлэх үйл ажиллагаа
Крипто валютын зах зээлд оролцогчдын тоо нэмэгдэх тусам крипто валютыг нэгээс нөгөө рүү хөрвүүлэх биржүүдийн тоо нэмэгдэх болсон. Хэдийгээр энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг Coinbase зэрэг баталгаатай биржүүд байдаг ч мөнгөө алдах эрсдэлтэй далд биржүүд ч олширсоор байгаа ба тэд таны мөнгийг хөрвүүлэхдээ эхний удаад залилаагүй ч дараагийн удаад шударгаар үйлчлэх эсэх нь тодорхойгүй юм. Түүнчлэн баталгаатай эсэхээс үл хамааран ямар ч биржийг хакердах эрсдэлтэй тул та арилжаа хийгээгүй үедээ крипто валютаа биржид бус цахим хэтэвчинд хадгалах нь зүйтэй.
PONZI схем буюу пирамид тогтолцоо
Манай улсад энэ төрлийн залиланг “сүлжээний бизнес” гэж нэрлэх нь түгээмэл бөгөөд хялбар аргаар их хэмжээний мөнгө олох гэсэн иргэдийн сэтгэл хөдлөлийг ашиглах замаар залилах ажиллагаа юм. Ингэхдээ тэд хүн бүхний мэддэггүй худалдааны алгоритмаас ашиг хүртэх “шидэт” боломжийг танд санал болгох хэдий ч энэ нь бодит байдал дээр эхний хөрөнгө оруулагчдад дараагийн хөрөнгө оруулагчдаас авсан мөнгийг тараах замаар “олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын гэмт хэрэг” (Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл) үйлдэж, үүндээ таныг санаатай болон санамсаргүйгээр татан оруулдаг.
Улмаар их хэмжээний ашиг хүртсэн эхний хөрөнгө оруулагчид хялбар аргаар ашиг олох “шидэт” боломжийг бусдад санал болгосноор их хэмжээний хөрөнгө оруулалт татдаг ба схем санаачлагч ор мөргүй алга болох тохиолдол цөөнгүй гардаг.
Цахим түрийвч
Крипто валют худалдаж авахад хөрөнгийн биржээр арилжаа хийхээс гадна цахим хэтэвч хэрэглэх шаардлагатай болдог. Энэ тохиолдолд Exodus, Jaxx, Ledger Nano S зэрэг хууль ёсны хэтэвчнүүд байдаг ч залилан мэхлэх зорилготой олонд танигдаагүй хэтэвчнүүд ч цөөнгүй.
Учир нь энэ төрлийн хэтэвчийг хэрэглэх үед нууц түлхүүр нь залилан үйлдэгчдэд давхар очдогоос гадна хэтэвчний нууц кодыг мэддэг бусад этгээд танаас хамааралгүйгээр крипто валютыг завших боломжтой байдаг.
Иймд олон нийтэд танигдсан, баталгаатай хэтэвч ашиглах нь зүйтэй бөгөөд нууц түлхүүрийг танаас өөр хэн ч мэддэггүй болохыг, мөн хэтэвчиндээ нэвтрэхдээ Phishing-ийн сайт хэрэглэж буй эсэхээ нягтлах шаардлагатай.
Phishing
Энэ төрлийн цахим сайтууд нь хортой кодын тусламжтайгаар таны крипто валют төдийгүй санхүүгийн бусад хувийн мэдээлэлд ч нэвтэрдэг. Ингэхдээ олонд танигдсан аж ахуйн нэгж, төслийн нэрийг барьж (албан ёсны нэрээс цэг, таслал, доогуур зураас зэрэг үл анзаарагдам ялгаатай), ямар нэгэн ашигтай үйлчилгээ санал болгох ба түүнд хандах төдийд таны мэдээлэл алдагддаг.
Энэ төрлийн залилан үйлдэгчдийн арга, ажиллагаа боловсронгуй болсоор байгаа ба Airdrops зэрэг шинээр гарч буй крипто валют, зоосноос бага хэмжээтэйг үнэгүй тараах замаар олны анхаарлыг татдаг.
Хуурамч крипто валют худалдаалах
Энэ төрлийн залилан нь дээр дурдсан хууран мэхлэх аргуудаас цөөн тохиолддог ч хэн нэгэн этгээд хуурамч крипто валютад хөрөнгө оруулахыг танд санал болгох эрсдэл байсаар байна.
Ингэхдээ крипто валютын зах зээлийн талаарх мэдлэг хомс иргэдийг сонгож залилах нь элбэг тул ямар ч тохиолдолд өндөр өгөөжтэй крипто валютын арилжаа эрхлэгч танд хандаж хөрөнгө оруулахыг ятгахгүй болохыг анхаарна уу.
Олны танил хүн болон олонд танигдсан төсөл, хөтөлбөрийн нэрийг барих
Энэ төрлийн залилангийн Phishing-ээс ялгаатай байдал нь олны танил хүн, төсөл хөтөлбөрийн нэрийг барьж цахим орчинд дагагчдын тоогоо нэмэгдүүлж, тэдний дунд уралдаан зарлах, Airdrop болон бэлэг санал болгох зэргээр итгэлийг олж авдаг.
Улмаар Ponzi-ны схемтэй адилаар таны сэтгэл хөдлөлд тулгуурлан ямар нэгэн төсөл хөтөлбөр, түргэн баяжих боломжийг санал болгож, үүндээ хөрөнгө оруулахыг хүсдэг байна.
Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар
Сэтгэгдэл ( 4 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00