Орон нутагт үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, гомдол Орхон аймгийн Засаг даргын тамгын газарт их ирдэг байна. Тиймээс орон нутгийн төсвөөс нийтийн тээврийн парк шинэчлэлттэй холбоотойгоор 2 тэрбум 500 сая орчим төгрөгөөр нийт 12 автобус худалдан авахаар болжээ.
Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээ иргэдэд хүртээмжтэй, зорчиход ая тухтай орчин нөхцөлтэй болно гэж албаныхан үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )