ДАРХАН-УУЛ: Төсөл, арга хэмжээний худалдан авалт 83 хувийн гүйцэтгэлтэй байна

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 23

2022 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан Орон нутгийн төсвийн хөрөнгөөр оруулалт, орон нутгийн хөгжлийн сан, Авто замын сан, Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар нийт 33 төсөл, арга хэмжээ, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих нийт 31 төсөл арга хэмжээг нэгтгэн баталгаажуулж Төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим системд байршуулж иргэд, олон нийтийг ил тод, нээлттэй мэдээллээр хангасан байна.

Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 31 төсөл, арга хэмжээний худалдан авалт 83 хувийн гүйцэтгэлтэй байна.

Харин Орон нутгийн төсвийн хөрөнгөөр оруулалт, орон нутгийн хөгжлийн сан, Авто замын сан, Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хэрэгжих 33 төсөл арга хэмжээний худалдан авалт, тендер шалгаруулалт 30 хувийн гүйцэтгэлтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top