“Улаан цэцэг” кино гуравдугаар сарын 8-нд нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 23

“Монголын Эмэгтэйчүүдийн Хороо”-г 25 жил удирдсан, XX зууны Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч Сономын Удвалын бодит амьдралаас сэдэвлэсэн, бүрэн хэмжээний “УЛААН ЦЭЦЭГ” уран сайхны киног ирэх гуравдугаар сарын 8-нд нээлтээ хийх юм.

Тус киног “Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны захиалгаар “Ю фильм” уран бүтээлийн нэгдэл бүтээсэн бөгөөд кинонд С.Удвал ахайтны амьдралыг өгүүлэхээс гадна ХХ зууны Монгол Улсын бодит түүхийг гаргах ажээ.

Дашрамд өгүүлэхэд, өнөөдөр С.Удвалын төрсөн өдөр тохиож байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top