БАЯН-ӨЛГИЙ: Баяннуурын усан цахилгаан станцын ач холбогдол өндөр гэв

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 24

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх баруун бүсийн Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн Засаг дарга нар, Эрдэнэбүрэн, Мянгад, Өмнөговь, Баяннуур сумын Засаг дарга нар болон холбогдох багийн удирдлагуудтай төслийн явц, ач холбогдлын танилцуулга хийж, уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтад Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон аймгийн холбогдох байгууллагын албан хаагчид оролцов. Засаг дарга Д.Бауыржан УЦС холбоотой Баяннуур сумын нөхцөл байдлыг танилцууллаа. Мөн тус УЦС баригдсанаар аймаг тэр тусмаа Баяннуур сумын иргэдэд ажлын байр нэмэгдэх, аймгийн хэмжээнд цахилгааны асуудал бүрэн шийдэгдэх, үнийн өсөлтийг барих зэрэг боломжууд бүрдэх юм. Энэхүү бүтээн байгуулалт Өлгий нутгийн ард түмний амьдралд маш том өөрчлөлтийг авчрах болно гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(202.21.109.56) 2022 оны 02 сарын 24

bayannuuriin bolchjee hasguud ingej l balairdag garuud

0  |  0
Top