Хууль, хяналтын байгууллагаас "Хөгжлийн банк"-наас зээл авсан, тэрхүү зээлээ эргэн төлөөгүй иргэн, аж ахуйн нэгжийг шалгаж эхэлсэн.
Энэ хүрээнд "Монгол драй милк” буюу “Алтай групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч (Алтай констракшн) Х.Бат-Эрдэнийг цагдан хорих шийдвэрийг өчигдөр (2022.02.23) Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан байна.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Х.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /албан тушаалын байдлаа урвуулан ашигласан/, 18.6 дугаар зүйлийн /мөнгө угаах/ 2.2 дахь хэсэгт /байнга, тогтвортой үйлдэж/ заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцжээ.
Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг судалж үзээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Х.Бат-Эрдэнийг 2022 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Улсыг хохироосон бол үйлээ үзэх болж дээ,,,