Энэ сарын 22-ны өдөр "Их тээвэр" автомашин ачлагын компани, машин ачиж явахдаа бэхэлгээгээ бүрэн хийгээгүйн улмаас иргэний эд хөрөнгөд халдаж, осол гаргасан байдаг.
Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Чулуун-Овооны тойргоос "Их тээвэр" ХХК-ний машин нь тус өдрийн 15. 00 цагийн орчимд тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх явцдаа бэхэлгээгээ бүрэн хийлгүйгээр хөдөлгөөнд оролцож, “Toyota-Priuse “маркын тээврийн хэрэгсэл замын голд үлдээж, хажуугийн зогсоолд байршуулсан автомашиныг мөргөсөн осол гаргасан байдаг.
Улмаар дээрх осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж, газар дээр нь хохирлыг барагдуулсан байна. Ослын улмаас нийт 2.273.000 төгрөгийн хохирол учирсныг "Их тээвэр" автомашин ачлагын компани барагдуулжээ.
Харин ачигдаж явсан автомашины жолооч хэвлэлд мэдээлэхдээ, машинаа зориулалтын зогсоолд байршуулсан байсан гэх бөгөөд нэг машиныг хааж, түр тавьсан хойгуур ачлагын машин ирж, машиныг авч явсан гэжээ. Зогсоолд хаалгасан машины эзэн нь цагдаагийн алба хаагч байсан учраас давуу байдлаа ашиглаж, зогсоолоос ачуулсанд гомдолтой байгаагаа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
geriinhee uudend mashin tavihaar achih yum aa arai heterhii shunaltai bnaa achih gazar haana yum be tuv zam in teree toforhoi bolgoo