“Төрийн орон сууцны корпораци”- /ТОСК/-ийн нэрийг барьж, иргэдээс их хэмжээний мөнгө залилсан хэрэг гарсантай холбогдуулан тус газраас сэрэмжлүүлэг гаргалаа.
Сэрэмжлүүлэгт “Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанд иргэн С, Б, Б нар нь бүлэглэн 2018-2021 оны хооронд хөнгөлөлттэй үнээр орон сууцанд оруулна гэж иргэдийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, их хэмжээний мөнгө авч, залилсан гэх хэрэг шалгагдаж байна.
Уг иргэд нь ТОСК-тай огт холбоогүй бөгөөд байгууллагын нэрийг барьж, иргэдийн итгэлийг олж, удаа дараа залилан хийсэн нь цагдаагийн шалгалтаар тогтоогджээ.
Иймд, иргэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж, ТОСК-тай холбоотой мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авах шаардлагатай.
ТОСК нь бүртгэл, орон сууцтай холбоотой мэдээллийг албан ёсны цахим хуудас болох https://tosk.gov.mn хүргэдэг бөгөөд ажлын өдрүүдэд 08.30 цагаас 17.30 цаг хүртэл ажлын байрт ирж уулзах, 11-313898, 70113155 дугаараар мэдээлэл авах боломжтой” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )