Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон байдаг.
Энэ хүрээнд бүх сумын нутаг дэвсгэрт дээрх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, хууль тогтоомжийг зөрчин хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулсан иргэн, хуулийн этгээдийг хууль хяналтын байгууллагад тухай бүр шилжүүлэн шалгуулах үүргийг аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал сумын Засаг дарга нарт үүрэг болголоо.
Хүүхдийн эрхийн зөрчлийг таслан зогсоох, цаашид урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Хүний эрхийн Үндэсний Комиссын зөвлөмжийг Завхан аймаг хэрэгжүүлж ажиллана хэмээн албаны эх сурвалж ярьж байв.
Сэтгэгдэл ( 0 )