БАЯН-ӨЛГИЙ: Цагааннуур тосгоноос хилийн боомтын хаалт хүртэлх автозамыг наймдугаар сард дуусгахыг үүрэгдэв

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 27

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон аймгийн удирдлагууд Цагааннуур тосгоноос хилийн боомтын хаалт хүртэлх 25.5 км баригдаж буй замын ажилтай танилцлаа. Энэхүү зам баригдсанаар олон улсын ложистик тээврийн нэвтрүүлэх боломжтой юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар гүйцэтгэгч компанид тус замыг 2022 оны наймдугаар сарын дунд гэхэд дуусгах үүрэг өглөө. Цагааннуур тосгонд БНХАУ-ын компанийн 80 гаруй ажилтнууд энэхүү замыг барихад ажиллаж байгаа юм. Улирлын нөхцөл байдлаас шалтгаалан түр завсарлаж байгаа боловч цаг агаар дулаарахад замыг ажлыг яаравчлан гүйцэтгэж, хугацаанд нь ашиглалтад оруулахаа гүйцэтгэгч тал илэрхийлсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top