ДАРХАН: Малын гоц халдварт өвчний тандалт хийж эхэллээ

Админ | Zindaa.mn
2022 оны 03 сарын 01

Дархан-Уул аймгийн сумдын хэмжээнд 2022 оны хоёрдугаард сарын 28-ны өдрөөс “Малын гоц халдварт өвчний халдварлалтын түвшнийг тогтоох, тархалтын цар хүрээг тодорхойлох” тандалт судалгааг албан ёсоор эхлүүлжээ. Тус тандалтыг санамсаргүй сонголтын аргаар зохион байгуулах бөгөөд 4 сумын 20 өрхийн 320 малаас дээж цуглуулж, лабораторийн шинжилгээнд хамруулах юм.

Тодруулахад, Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын “Малын гоц халдварт өвчний тандалт зохион байгуулах тухай” 2022 оны А/37 дугаар тушаалын дагуу Дархан-Уул аймгийн мал эмнэлгийн газраас сумд дахь тасаг, үйлчилгээний нэгжүүдтэй ийнхүү хамтран шүлхий, бог малын мялзан, хонь, ямааны цэцэг, үхрийн арьс товруутах өвчнүүдийн халдварлалтын түвшнийг тогтоох, тархалтын цар хүрээг тодорхойлох зорилготой тандалтын шинжилгээг эхлүүлсэн байна.

Б.Нарангоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top