Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг оношлох, үнэлэх нь хүүхдийг хөгжлийн бэрхшээлд орохоос урьдчилан сэргийлэх, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэх ач холбогдолтой байдаг. Үүний хүрээнд Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг хамтран Өрхийн эрүүл мэндийн эмч нарт ХНХ сайд, БШУ сайд, ЭМ сайдын хамтарсан тушаал, шийдвэрийг танилцуулж, 9, 18, 36 сартай хүүхдийн үзлэг, хөгжлийн хоцрогдлыг үнэлэх, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Өрх, сумын эрүүл мэндийн төвд 9,18,36 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн эрт илрүүлгийн үзлэг сар бүр зохион байгуулагдах бөгөөд бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг сар бүр өөрийн харьяаллын өрхийн эрүүл мэндийн төвд ирж тус үзлэгт хамрагдахыг уриалсан байна.
Сэтгэгдэл ( 0 )