БУЛГАН: Японд тэтгэлэгээр суралцсан оюутнууд сургуулиа төгслөө

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 02

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнийн санаачилга дэмжлэгээр Япон улсын Тотори Жёохокү ахлах сургуультай хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн нэрэмжит хөнгөн атлетикийн сонгон шалгаруулах тэмцээнийг Булган аймгийн хөнгөн атлетикийн холбоотой хамтран 2018 онд Монгол Уоюулсын хэмжээнд нээлттэй зохион байгуулж байсан билээ.

Тус тэмцээнд Булган аймгийн Хөнгөн атлетикийн холбооны тамирчин О.Анар, М.Номин нар тус тус I байр эзэлж арлын Япон улсад 3 жилийн хугацаатай суралцах эрхтэй болсон. Хоёр тамирчин маань Япон улсад суралцаж аль хэдийн 3 жилийг ардаа үдэж сургуулиа төгсжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top