Завхан аймаг нийгмийн салбарт хэд хэдэн томоохон хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь "Тогтвортой амьдрал-Амгалан гэр бүл" арга хэмжээ юм.
Тус хөтөлбөрийн хүрээнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй "Хамтын хүч-Хөгжлийн гарц" нэгдсэн наймдугаар чуулган өнөөдөр /2022.03.03/ Улиастай хотноо эхэллээ.
Чуулганд аймгийн удирдлагууд, Монгол Улсын Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва, Монгол Улсын Ардын жүжигчин Д.Мэндбаяр, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, МЭХ-ны Завхан салбарын тэргүүн П.Даваахүү, 24 сум, 115 багийн төлөөлөл, үйлдвэрлэгч эмэгтэйчүүд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл 400 гаруй хүн оролцож байна.
Сэтгэгдэл ( 0 )