Оросын дуучин Сергей Шнуров орос баячуудын хоёр нүүр, хувиа хичээсэн занг шүүмжилсэн шинэ уран бүтээл гаргажээ.
“Баяртай Элит” нэртэй энэ бүтээлд Ялалтын баяраар элдэв концертод уригдаж мөнгө хийдэг, олон нийтийн сүлжээгээр Орос мандтугай гэж хашгардаг, Украиныг шүүмжлэн телевизээр гарч байсан олон од, алдартан, баячууд ОХУ-д маш олон хориг тавигдсаны дараа эх орноо орхин гадаад руу зугтаж байгааг шүүмжилжээ.
Тэрээр “Тэд тансаг баян амьдрал, үнэтэй амралт, шоу цэнгэл нь дуусна гэж айгаад зугтлаа. Амралтаа аваад явж байна гэж бүгд хэлж байгаа ч үнэндээ тэд хориг дуустал дахин ирэхгүй” гэж дуулсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
good