Б.Тогтохбаярт Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол хүртээв

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 08

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан төрийн одон, медаль гардууллаа.

Энэ үеэр туульсын зохиолын төрлөөр олон арван бүтээл туурвиж, “Домогт Ану хатан”, “Хотол цагаан гүнж”, “Уулсын домог Хотулун” тэргүүтэй томоохон хэмжээний зохиолуудаараа Монголын түүхнээ тодорсон баатарлаг, хүчирхэг монгол хатдын дүрийг товойлгон гаргаж, өнөөгийн охид, эмэгтэйчүүдэд урам зориг, үлгэр жишээ авахуйц даацтай бүтээлүүдийг туурвиж байгаа, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийг эсэргүүцсэн сэдвээр олон нийтийн анхаарлыг татсан нийтлэлүүд бичиж, нийгмийн оюун санааны амьдрал, ард түмнийг соён гэгээрүүлэх үйлсэд оруулж буй жинтэй хувь нэмрийг нь үнэлэн зохиолч, “Шүүдэр продакшн” ХХК-ийн захирал Баатарсүрэнгийн Тогтохбаяр /Шүүдэрцэцэг/-т Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ddavaa(202.21.109.35) 2022 оны 03 сарын 08

Tur irgedee uneleh yostoi Hurtegch eeree shagnalaas tatgalzaagui bol chi duugai baisan ni deer dee

0  |  0
zochin(106.154.129.9) 2022 оны 03 сарын 08

ene erunhiilgch eruul ⁉︎ uu *** naad utgagui tumur ugdag solirloo bolioch bid 20zuund amdarch bna ali 60.70 onii bodol setgeh uu tenthehgui butehgui iim teneg erunhiilgch baih.r yaj Mgl uls shn amdrah ve de yaj hugjuh ve de oi gutav jil bugd tumur ugdug Mgl hun tumer zuusen ternii gavyand uls orno hugjdgui neg uilder buteej naad ard tumnee ajil tai bolgooch

0  |  2
Top