ДАРХАН-УУЛ: Их цэвэрлэгээгээр 96 мянган тн хог цэвэрлэжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 09

Дархан-Уул аймгийн Засаг даргын Захирамжийн дагуу сар бүрийн эхний 7 хоногийн “бямба” гарагт бүх нийтийн их цэвэрлэгээг хийхээр болсны дагуу Дархан сумын 18-н багийн нутаг дэвсгэрт өнгөрөгч бямба гарагт /2022.03.05/ бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулсан байна.

Захирагчийн ажлын албанаас зохион байгуулсан тус их цэвэрлэгээнд 3210 иргэн оролцож, 103308м2 талбайг цэвэрлэн 96950 тн хог хаягдлыг 31 рейсээр “Бараат” хогийн цэгт татан зайлуулжээ. 

Их цэвэрлэгээний ажилд Дархан сумын ЗДТГ, .Мэргэжлийн хяналтын газар, Нийтийн аж ахуй үйлчилгээний газар хамтран оролцсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top