ДАРХАН-УУЛ: 16-29 насны эмэгтэйчүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийнэ

Админ | Zindaa.mn
2022 оны 03 сарын 10

Дархан-Уул аймгийн  хэмжээнд нөхөн үржихүйн насны буюу 16-29 насны 25 мянга орчим эмэгтэй байдаг бөгөөд энэ насны эмэгтэйчүүдэд урьдчилан үзлэг шинжилгээ хийх зорилготой аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулахаар болжээ.

“Охид эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах сарын аян”-ы мэдээллийг өнөөдөр аймгийн Эрүүл мэндийн газар болоод бусад холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өгсөн юм.

Дархан-Уул аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл “Дархан-Уул аймагт нөхөн үржихүйн 16-29 насны 25 мянга орчим эмэгтэйчүүд байдаг. Хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын гэрээ байгуулж нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх  үзлэг шинжилгээ зохион байгуулна. Сүүлийн хоёр жил ковидын халдвар гарсантай холбоотойгоор өсвөр насны охидын сургалт нэлээн буурсан.  Энэ удаа бид танхимын сургалтаар охидуудад  бэлгийн эрүүл мэнд, тэдний хүсч байгаа сургалтууд мөн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд үзлэг, шинжилгээнд хамруулахаас гадна сургалтын үйл ажиллагааг явуулахаар төлөвлөж байна” гэв.

Тус арга хэмжээнд аймагт үйл ажиллагаа явуулдаг 9 хувийн эмнэлэгт хамтран ажиллах бөгөөд тус эмнэлгүүдэд 16-29 насны  эмэгтэйчүүд үнэ төлбөргүй үзлэгт хамрагдан, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой юм.

Түүнчлэн 15-19 насны охидын жирэмслэлт ихсэж байгаатай холбогдуулан бүх ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтийн талаарх сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөгөө гаргаад байгаа ажээ.

Н.Еркегүль

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top