Энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, чанаргүй зээлдэгч нарын мэдээллийг АТГ-т хүргүүлж, шалгуулах хүсэлт ирүүлсэн байдаг.
Энэхүү хүсэлтийн дагуу АТГ-аас Хөгжлийн банкнаас олгосон хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд хамруулсан нийт 52 зээл нь Хөгжлийн банкны тухай хууль, Зээлийн журам, зээлийн бодлогын баримт бичиг зэрэг хууль тогтоомжийн дагуу олгогдсон эсэх, Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, зээлдэгч аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгож, хууль бусаар олгосон эсэх, хахууль авч, төрд хохирол учруулсан эсэхийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа билээ.
Тэгвэл мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд буюу өнөөдрийг хүртэлх 49 хоногийн хугацаанд нийт 78,824,445,439 /далан найман тэрбум найман зуун хорин дөрвөн сая дөрвөн зуун дөчин таван мянга дөрвөн зуун гучин ес/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна.
Зээлийн ангиллаар авч үзвэл хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 15,455,163,264 төгрөг, анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 47,230,269,226 төгрөг, чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 16,139,012,949 төгрөг тус тус төлөгдөөд байна.
Сэтгэгдэл ( 1 )
хувааж идсэн хулгайчуудаа бүгдийг нь зайлуулаачээ ард иргэд чинь туйлдаж дууслаа юмны үнээ хардаа хүнсний бүтээгдэхүүний үнээ хардаа ард түмэн чинь өлсөж байна яасан өөдгүй шунал вэ