Монгол Улсын Зэвсэгт хүчний 101 жилийн ой “Монгол цэргийн өдөр”-ийг угтан Сэлэнгэ аймагт “Мөрдэстэй бүсгүйчүүд” тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээн нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын дунд зохион байгуулагдсан бөгөөд таван байгууллагын 15 эмэгтэй цэргийн алба хаагч оролцсон байна.
Тэмцээнд оролцсон бүсгүйчүүдээс тэргүүн байрыг Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит Хилийн цэргийн 0101-р ангийн бүсгүйчүүд хүртсэн бол дэд байрыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Зууны манлай хилчин, дэслэгч генерал Б.Цэдэн-Ишийн нэрэмжит Хилийн цэргийн 0243-р ангийн бүсгүйчүүд, гутгаар байрыг аймгийн Онцгой байдлын газрын бүсгүйчүүд тус тус эзэлжээ.
Б.Нарангоо
Сэтгэгдэл ( 0 )