“Алтай групп”-ийн хамаарал бүхий уурхайн САНХҮҮГИЙН БАРИМТУУДЫГ хураалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 03 сарын 15

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Хөгжлийн банктай холбоотой эрүүгийн хэргүүдтэй холбоотойгоор объектын нэгжлэг хийжээ.

Ингэхдээ нийт дөрвөн эрүүгийн хэрэгт хамаарах 16 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсны дотор “Алтай групп” ХХК-ын  хамаарал бүхий уурхай, төв оффис багтсан байна. Улмаар уурхайн үйл ажиллагаатай холбоотой санхүүгийн бичиг баримтыг хураан авчээ.

Сануулахад, "Монгол драй милк” буюу “Алтай групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч (Алтай констракшн) Х.Бат-Эрдэнийг цагдан хорих шийдвэрийг өнгөрөгч хоёрдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан байна.

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Х.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /албан тушаалын байдлаа урвуулан ашигласан/, 18.6 дугаар зүйлийн /мөнгө угаах/ 2.2 дахь хэсэгт /байнга, тогтвортой үйлдэж/ заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ(203.91.115.45) 2022 оны 03 сарын 16

Шал худал жүжиг. Хэсэг хугацааны дараа мартагнуулан дашийн шог болгодог.

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 03 сарын 15

Sahal.Edrenebilgee horiojee.

0  |  0
Top