BLACKPINK-ийн Розэ, Лиса хоёрын нисэх буудлын стиль

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 20

BLACKPINK хамтлаг бол Өмнөд Солонгосын охидын хамтлагуудаас одоо хамгийн алдарт гараад байгаа нь. Тус хамтлагийн гишүүд хаана ч явсан байнга фэнүүдийн анхаарлын төвд байдаг.

Саяхан Розэ, Лиса хоёр Инчёны олон улсын нисэх буудалд гадаад явахаар иржээ.

Парисын загварын долоо хоногт оролцохоор явсан Лисаг тун дэгжин хувцаслажээ гэж шинжээчид дүгнэсэн.

Харин өчигдөр Лос-Анжелес явахаар ирсэн Розэ тас хар хувцас өмссөн байсан ч хоёр бүсгүй хоёулаа үсээ шараар будсан байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top