Америкийн жүжигчин, модель Эмили Ратаковскиг нохойгаа салхилуулахдаа ямар хувцас өмсдгийг харахад л тэр дэлхийн загварлаг dog walker ever гэдэг нь шууд ойлгогдоно.
Түүнийг өчигдөр папарацци нар “олзлоход” хар кроп-топ, шулуун хар савхин өмдтэй байлаа.
Дээгүүр өмссөн цагаан цамцаа товчлоогүй бөгөөд саарал өнгийн оверсайз пиджак нь тун ганган харагдаж байв.
Хар савхин ботильон гутал, бейсболын малгай, нарны шил. Ирэх хавар пиджак яаж өмсөхийг Эмили зааж өглөө.
Сэтгэгдэл ( 0 )