Английн дуучин Элтон Жон 75 нас хүрлээ.
Элтон Жон таван Грэмми, таван Brit, хоёр Оскар, хоёр Алтан бөмбөрцөг шагналтай. Rolling Stone сэтгүүлийн Бүх цаг үеийн агуу дуучдын чансаанд 49 дүгээр байрт жагссан. Бүх цаг үеийн Billboard Hot 100 жагсаалтын гуравт Битлз, Мадонна хоёрын дараа орж байлаа.
1994 онд Рок-н-роллын Алдрын танхимд элссэн. Хөгжмийн ертөнцөд байгуулсан гавьяаг нь үнэлэн, Елизавета II хатан хаан түүнд Хүлэг баатар хэргэм олгосон. 1976 онд Элтон өөрийгөө бисекс гэж зарласан бол 1988 онд ижил хүйстэн гэж мэдэгдэж байв.
Элтон Жоны амьдралын дүрэм
Над шиг хүнийг ОД болгож чаддагаараа Рок-н-ролл сайн зүйл.
Мэдрэл муут маньякууд алдар нэртнүүдэд татагддаг. Диана гүнж, Жанни Версаче, Жон Леннон, Майкл Жексон нар бүгд үхсэн. Хоёр нь буудуулсан шүү дээ. Би хэзээ ч бие хамгаалагчтай байгаагүй. Гэхдээ Жанниг сэтгэцийн өвчтөнд алуулсны дараа авахаас өөр аргагүй болсон.
Миний дуу, хөгжим намайг үхсэн хойно ч эгшиглэсээр байна гэж бодохоор эвгүй санагддаг.
Залуудаа би үхэлтэй тоглодог байлаа. Хамгаалалтгүй секс, хар тамхи, архи. Би наяад онд ДОХ тусаад ерөөд онд Фредди Меркьюри, Рок Хадсон зэрэг олон андууд, хайртууд шигээ үхэх ёстой байлаа. Гэвч надад аз дайрсан.
Би анх удаа 23 настайдаа хүнтэй унтаж үзсэн. Эрэгтэй хүнтэй л дээ. Хоцорсон цагаа нөхөх гэж дайрсан ч одоо 14-16 настайдаа эхлээгүйдээ их харамсдаг.
Тийм ээ, би мансууруулах бодис хэрэглэдэг байсан, хэрүү маргаан тарьж, хөгийн сонин хувцас өмсөж, нүдний шил цуглуулдаг. Гэхдээ би яагаад энд байгаа учраа сайн мэддэг байсан. Энэ асуултыг Линдси Лохан, Жастин Биберт тавиад үз. Тэд юуны төлөө юу хийж байгаагаа ч ойлгодоггүй хүмүүс. Өөрсдийгөө хэн болохыг ч мэдэхгүй.
Би алдар нэрийг үзэн яддаг. Нэр хүнд бол согтууруулах ундаа гэсэн үг. Нэг согтчихвол ахиж уумаар санагддаг.
Хамааралд орсон зүйлүүдээс минь сэтгэлд хамгийн таатай нь мөрийтэй тоглоом байлаа.
Нэг удаа би амиа хорлох гэж оролдлоо. Гааз тавьсан ч цонхоо хаахаа мартсан байлаа.
Миний амьдралд олон сайхан зүйл тохиолдож байсан ч бүгдийг нь ор тас мартжээ.
Хэн нэгний тухай бүх зүйлийг мэддэг тэнэг ертөнц одоо оршиж байна.
Би Твиттерт жиргэдэггүй, Фейсбүүкт ордогггүй. Гар утас ч байхгүй. Хэрэв чи хүн болгонд нээлттэй байвал чамд нууц гэж байхгүй болно.
Хөгжмийн хувьд би хуучинсаг хүн. Би төгөлдөр хуурын ард л хөгжим зохиож чаддаг.
Интернет хүмүүсийг хамтдаа байж, шинэлэг зүйл сэтгэн бодохыг хаасан. Одоо хүмүүс студид ирэхээ болиод гэртээ сууж байгаад шинэ дуу зохиодог болсон. Гэхдээ ийм хөгжим урт наслахгүй. Миний хэлэх зүйл бол Хүмүүс ээ, хоорондоо харилц. Олон нийтийн сүлжээнд суухын оронд гадаа ямар нэг юм хий. Дараа үеийн хөгжимчид интернэтээс салж, огт өөр шинэ бүтээл гаргана гэдэгт найдаж байна. Миний хувьд интернэтийг таван жил бүрэн хаагаад юу болохыг нь хармаар байдаг.
Гитараар хэн нэгний тархийг хага цохих сон гэж дандаа боддог байлаа. Төгөлдөр хуураар цохиж болохгүй нь харамсалтай.
Би анх дуулдаг төгөлдөр хуурч байсан бол одоо төгөлдөр хуур тоглодог дуучин болсон.
Хүмүүс намайг хараад юу боддог вэ? Нүдний шил, ижил хүйстэн, хөлбөмбөгийн Уотфорд баг, байнгын бачуурал, их хэмжээний цэцэг л санаанд нь буудаг байх. Хүмүүс ээ, ер нь би бол дуу хөгжмийн нэгэн онцгой үзэгдэл шүү.
Одоо би ажлаасаа л хамааралтай болсон. Хэрэв энэ жил 120 концерт хийвэл ирэх жил 130-ыг хийхийг хүсч байна. Эрүүл мэндэд муу ч би жилд 200 удаа онгоцоор нисдэгээрээ бахархдаг.
Хүүхдүүд минь мөнгөний үнэ цэнийг ойлгодог болосой гэж хүсдэг. Ууган хүү минь анхныхаа машиныг авахдаа над шиг л илүү гангараа байхгүй, хуучин машин аваасай.
Хүүдээ анхны Зул сарын баяраар нь Дэвид бид хоёр гулсуур тоглоом бэлэглэлээ. Гэтэл найзууд минь маш их бэлэг өгөөд янзлах гэж хоёр хоног зарцуулсан. Ингээд Дэвид бид хоёр “Дэлхийн нэг ч хүүхэд ганцаараа ийм олон бэлэг авах ёсгүй” гээд гулсуурыг үлдээж, бусдыг нь Украины асрах газарт илгээсэн.
Хамтран амьдрагч, нөхөр хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаа бий. Хамтрагч гэдэг үгийг би теннисийн спортод үлдээмээр байна.
ОХУ-д хэзээ ч ижил хүйстэн байгаагүй мэт оросууд ярьдаг. Тэгвэл Чайковский, Нуриев ижил хүйстэн байсныг сануулья.
Би 1979 онд Орост анх очоод миний алхам бүрийг мөрдөж байгааг шууд ойлгосон. Орчуулагч гэсэн тагнуулч залуу хажууд байнга явна. Тэр залууг өвөртөө оруулснаар мөрдлөг эцэс болж билээ.
Хөгжим хүнийг эдгээх чадалтай. Сайхан хөгжим сонсоход та биеэсээ гараад хөндлөнгөөс өөрийгөө ажиглаж чадна.
Тасалбарын мөнгө аваад тайзан дээр фонограмм тавин дуулж байгаа этгээдүүдийг бодох юмгүй буудан хороох хэрэгтэй.
Диваажин, тамын алинд нь ч очсон, надад 100 гаруй улс оронд тоглолт хийсэн гэж медаль өгөх нь тодорхой.
Нэг хүний шүтлэг, итгэл бол агуу гайхамшигтай зүйл. Харин зохион байгуулалттай шашин шүтлэг хүмүүсийг зомби болгодог.
Есүс хүмүүсийг нэг нэгнээ хайрлан, уучилж байхыг л хүссэн.
Хүн эцэг болоход өмнө нь уур хүргэдэг байсан хүүхдийн уйлаан, хашгараан гэнэт таалагдаж, тайвшруулдаг нь гайхалтай.
Би 75 нас хүрлээ. Амьд л байна.
Сэтгэгдэл ( 6 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
Дэлхийд гайхагдсан дэндүү авьяастан рок дуучин хүн намын ажилтан шиг дүмбийж дүр эсгэж, маск зүүхгүй. Тэр бүгдийг өөрөө бий болгосон, бүгдийг чадсан учир юу хүссэнээ хийх эрхтэй, бидэнд огт хүртэалгүй.
Сэжгийн юм
Заваан
Xairtai shvv.