Худалдааны төвөөс олон тооны гар утас алдагджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 02

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвд 2022 оны 03 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө гарчээ.

Тодруулбал, “Олон тооны гар утас алдагдсан” дуудлага, мэдээллийн мөрөөр   нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын болон Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хамтран эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулж, дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй 17 настай, эрэгтэй “Ц”, 17 настай, эрэгтэй “А”, 21 настай, эрэгтэй “Ө” нарыг илрүүлжээ.

Тэднийг  Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан байна.

Улмаар алдагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан мөрдөн шалгах шалгах ажиллагаа явуулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(103.57.95.160) 2022 оны 04 сарын 02

1т хулгай хар мөртэй\n2т хэрэг хуучрахгүй баригдж л таараа\n3т хүний юм битгий авч бай монголчуудаа

1  |  0
Top