Өнгөрөгч амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 2-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах худалдааны төвөөс гар утас хулгайд алдагджээ.
Энэхүү мэдээллийг цагдаагийн алба хаагчид шалгахад, худалдааны төвийн үзүүлэнгийн гар утсыг цэнэглэж байх хойгуур 10-11 насны хоёр хүүхэд хулгайлж, авч явсан нь тогтоогджээ. Улмаар дээрх хүүхдүүдийг олж, эцэг эх асран хамгаалагчид нь хариуцлага тооцохоор болсон байна.
Монгол улсын хүн ам зүйн бүтцэд насны хувьд хамгийн өнөр бүлэг нь хүүхдүүд байгаа бөгөөд нийт хүн амын 46,6%-ийг 18 нас хүрээгүй хүүхдүүд эзэлж байна. Сүүлийн жилүүдэд хүүхдийн гэмт хэргийн тоо өсөж байгаа нь манай улсад нийт гэмт хэргийн тоо өсөж байгаатай холбоотойн зэрэгцээ ерөнхий хандлагаар хүүхдийн гэмт хэргийн тоо нийт гэмт хэргийн 9 орчим хувьтай тэнцэж байна. Хамгийн түгээмэл үйлддэг гэмт хэргийн хэлбэр бол хулгай, танхайн гэмт хэрэг бөгөөд насанд хүрээгүй хүмүүс үйлдсэн гэмт хэрэгт хүч хэрэглэсэн хэргээс илүүтэйгээр эд хөрөнгөтэй холбоотой хэргүүд зонхилдог.
Сүүлийн жилүүдэд сургуулийн насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох хандлага өсөж байгаа ба сүүлийн арван жилийн байдлаар авч үзвэл 14-17 насны 150 хүүхэд тутамд нэг гэмт хэрэг үйлдсэн хүүхэд ногдож байна.
Сэтгэгдэл ( 0 )