Э.Бат-үүлийг шүүх хурал ШИЙДВЭРЭЭ ГАРГАХААР түр завсарлалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 04

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн арванхоёрдугаар сард /2021.012.16/ Хотын дарга асан Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноосон билээ. Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон гэм буруутайд тооцсон юм. 

Харин Хотын дарга асан Э.Бат-Үүл шүүх хурлын шийдвэрийг эсэргүүцэж, өмгөөлөгчөөрөө дамжуулж давж заалдахаа мэдэгдсэн.  

Тэгвэл өнөөдөр /2022.04.04/ Хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг 09.00 цагт товлоод байсан ч өмгөөлөгчийн зүгээс Э.Бат-Үүлийг шүүх хуралд биечлэн оролцуулах хүсэлт тавьсан юм.

Тиймээс шүүгдэгч Э.Бат-Үүлийг ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр ангиас шүүх танхимд авч ирснээр шүүх хурал 12:00 цагт эхэлж, 7 цаг үргэлжилсний эцэст завсарлаж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар хуралдаж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top