Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 589 даалгавар бичгээр өгсөн байна.
Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 96 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 42 шаардлага тус тус бичиж хүргүүллээ.
Түүнчлэн мөрдөн байцаалтын 2741 хэрэгт хяналт тавьж, 750 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Тодруулбал, Хүний амьд явах эрхийн эсрэг 16, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 375, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 28, Өмчлөх эрхийн эсрэг 266, Авлигын гэмт хэрэг 20, Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 50, Хүрээлэн байгаа орчны эсрэг 28 хэргийг шүүхэд шилжүүллээ.
Сэтгэгдэл ( 1 )
АТГ үнэхээр ингэж олон хэрэг шалгаад байгаа юм уу, долоо хоног бүр л хэдэн тоо бичээд байх юм. Нөгөө цалин орлого байнга нэмэгдэж байна гэх статистикийн мэдээ шиг хуурамч тоо баримт байх. Үнэн бол эдгээр хэргүүдийн талаар жаахан дэлгэрэнгүймэдээлэл өгөх ёстой биз дээ. Эзэн холбогдогч гэх мэт. Бас л нууц гэж мурих уу?