Говь-Алтай аймгийн Тонхил сумын Зүйл багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан ханцуй” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор иргэд цугларч нөхцөл байдал хүндэрсэн билээ.
Дээрх хууль бус үйлдлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, байгаль орчинд учирсан хохирлыг арилгах зорилгоор цагдаагийн байгууллагаас тус аймаг дахь цагдаагийн газар, орон нутгийн захиргааны алба хаагч нар хамтран түр хяналтын цэг байгуулсан.
Өнгөрсөн гуравдугаар сарын 22-ны шөнө, дөрөвдүгээр сарын 1-2-нд шилжих шөнө нийт 60 орчим тээврийн хэрэгсэлтэй иргэд хууль бус гар аргаар ашигт малтмал олборлох зорилгоор дайрч нэвтрэх оролдлого гаргалаа.
Иймд, иргэдийн хөдөлгөөнийг таслан зогсоож, сумын Засаг даргын захирамжаар иргэдийг тараах, хамгаалалтын цэг /пост/ байгуулах ажлын хэсэг байгуулагдан Экологийн цагдаагийн албанаас нөхцөл байдалд байнгын хяналт тавьж, мэдээлэл солилцон, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна.
Сэтгэгдэл ( 1 )
Бүрэн эрхт Монгол улсруу халдан довтолсон дотоодын дайснуудыг шууд устгах цаг болсон.