Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор ашигт малтмалын салбарт шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй гэж мэдэгдлээ. Учир нь тус улсад уул уурхайн салбар байгалийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж байгаа тул олгохгүй юм байна.
Одоогийн байдлаар тус улсын 90 сая га талбайд ашигт малтмалын үйл ажиллагаа ямар нэгэн хэмжээгээр явагдаж буй аж. Ялангуяа байгалийн хий болон газрын тосны салбарт ойрын жилдээ шинэ зөвшөөрөл олгохгүй юм байна.
Мексикийн Ерөнхийлөгчийн дээрх шийдвэрт ашигт малтмалын компаниуд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Учир нь тус улсын ДНБ-ний 50-с илүү хувийг ашигт малтмалын салбар бүрдүүлдэг ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
эх оронч хүн байна