Конгын дайны үеэр ашигт малтмал хууль бусаар зөөсөн хэргийг шалгана

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 14

Швейцарын холбооны улсын Засгийн газар Конгын дайны үеэр ашигт малтмал хууль бусаар зөөж, хувьдаа завшсан эсэх хэргийг сэргээн шалгана гэж зарлалаа.

Швейцарын харьяат Кристоф Хюбер гэгч Конгын дайны үеэр үүссэн нөхцөл байдлыг далимдуулан хууль бусаар ашигт малтмал зөөсөн байж болзошгүй гэж үзэн мөрдөн шалгах ажиллагаа хийж байгааг Швейцарын холбооны Прокурорын газраас мэдээлжээ.

Олон улсын нээлттэй засаглал санаачилга, Олон улсын хүний эрхийн байгууллага гэсэн хараат бус хоёр байгууллага энэ хэргийн тухай 2016 оны сүүлээр гаргасан Швейцарын холбооны улсын Ерөнхий прокурорт хүсэлт гаргаж байсан юм.

Өнгөрсөн хугацаанд Швейцарын холбооны улсын Прокурорын газраас хэд, хэдэн удаа холбогдсон ч Өмнөд Африкт оршин суудаг тэрээр ямар нэгэн өгөөгүй байжээ. Тэрбээр энэ тухай олон нийтэд ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм.

Хоёр Конгын нутаг дэвсгэр 1998-2003 оны хооронд Руанда болон Уганда улсуудын өөр хоорондоо ялгаатай босогчдын бүлэглэлийн улмаас иргэний дайны нөхцөл байдалд байсан билээ. Тухайн үед эдийн засаг болон хүний эрхийн олон арван гэмт хэргийн тухай НҮБ-ын шинжээчид дүгнэлт гаргаж байсан юм.

Иргэний дайны үед байгалийн баялаг тэр дундаа очир эрдэнэ, алт зэргийн хууль бус олборлолт, худалдаа гаарч золиосонд нь олон сая хүн амиа алдсан билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(192.82.73.159) 2019 оны 12 сарын 15

манайх нүүрс зөөгөөд зарсан хэргийг шалгахгүй п байгаа шүү

0  |  0
Top