Айвенхоу Майнз: Камоа зэсийн уурхайн зардал нэмэгдсэн

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 11

Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй Айвенхоу Майнк компани Бүгд найрамдах Ардчилсан Конго улсад хэрэгжих зэсийн уурхайн төсөл 1.3 тэрбум болж, тооцоолж байснаас 18 хувь нэмэгдсэн гэж мэдээллээ. Үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлэх хэд, хэдэн дамжлага, зэсийн овоолго дахин ашиглах үйлдвэр зэргийг барихтай холбоотойгоор зардал нэмэгдсэн байна. Гэхдээ зардал нэмэгдсэн ч ашиглалтад орох хугацаа хойшлохгүй 2021 оны гуравдугаар улиралд багтан үйлдвэрлэл нь эхлэх аж.

Ардчилсан Конго улсын Колвеци мужаас холгүй орших “Камоа-Какула” уурхайг Канадын тэрбумтан Роберт Фрийдландын “Айвенхоу Майнз” компани 2009 оноос холбогдож, уурхайн ашиглалтын өмнөх судалгааг эхлүүлсэн юм. Конго улсын Засгийн газар, улстөрчид, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулсаар өнгөрсөн 10 жилийг үджээ. Төсөл удаашралтай байсан гэх шалтгаанаар 2015 онд Хятадын төрийн өмчит “Зижин” групптэй гэрээ байгуулж, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд багтаан, 2018 онд хятадын өөр нэг компани болох “Ситик Металл” компанитай олборлолт дээр хамтрахаар болсон юм.

Төсөл удаашралтай байсан гэх шалтгаанаар 2015 онд Хятадын төрийн өмчит “Зижин” групптэй гэрээ байгуулж, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд багтаан, 2018 онд хятадын өөр нэг компани болох “Ситик Металл” компанитай олборлолт дээр хамтрахаар болсон юм.

“Камоа-Какула” зэсийн уурхай нь 2025 он гэхэд дэлхийн хоёр дахь том зэсийн уурхай болно гэсэн таамаглалыг “Айвенхоу Майнз” компани таамаглаж байна. Уурхай ашиглалтад орсон эхний 10 жилд жилд 382 мянган тонн зэс олборлох бол, 12 жилийн дараа 700 мянган тонн болж хүчин чадлаа нэмэгдүүлнэ гэсэн дүгнэлт гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top