Хятадын хоёр ч компани Замбийн уурхайд хамтран ажиллах санал тавьжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

Дэлхийн зэс, алт, цэвэршүүлээгүй металлын хоёр дахь томоохон орд болох Замбийн Лумванагийн бүлэг орд газарт БНХАУ-ын хоёр ч компани хамтран ажиллах санал тавьжээ. “Жианьши” зэсийн компани, “Зижин” уурхайн групп Лумванагийн бүлэг ордыг эзэмшдэг “Баррик Голд” компанид нэг тэрбум ам.долларын санал тавьсан байна.

Одоогоос яг нэг сарын өмнө Chinalco болон Төрийн өмчит хөнгөн цагааны компани 1.5 тэрбум ам.долларын санал тавиад байсан юм.  Лумванагийн бүлэг ордыг Канадын Торонто хотод төвтэй “Баррик Голд” компани эзэмшдэг билээ. “Баррик Голд” компани тус уурхайд хайгуулын ажлаа эхлүүлж, уурхайн бүтээн байгуулалтад дэлхийн томоохон компанитай хамтран ажиллах шийдвэрийг 2018 оны хоёрдугаар улиралд гаргаж байсан юм. “Баррик Голд” компанийн цахим хуудаст дурдсанаас Лумванагийн ил уурхай жилдээ 210-240 сая фунт зэс олборлодог бөгөөд уурхайн нөөц 4.5 тэрбум фунт гэж мэдээлсэн байна.

Замбийн Засгийн газар “Баррик” компанийн хэлэлцээг олон жил хэлэлцсэний эцэст дэмжсэн ч авах татварын хэмжээг нэмэгдүүлэх байр суурьтай байгаа юм. Түүнчлэн Засгийн газраас компаниудад олгодог тэтгэлэгт хамруулахгүй гэсэн хатуу байр суурь мэдэгдэж байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top