Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад “М23” гэх хөдөлгөөний босогчид 300 орчим энгийн иргэний амийг хөнөөсөн тухай AFP агентлаг мэдээлжээ.
Кишише тосгонд 300 орчим энгийн иргэн алагдсанаас дор хаяж 17 нь хүүхэд байжээ. Ардчилсан Конго Улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Патрик Маяйягийн мэдээлснээр, одоогоор амиа алдсан хүмүүсийн талаарх бүрэн мэдээлэл авах боломжгүй байна. Учир нь тус бүс нутгийг “М23” хөдөлгөөнийхөн эзлээд байгаа аж. Харин “М23” хөдөлгөөн энгийн иргэдийн үй олноор хөнөөсөн тухай мэдээллийг няцаажээ.
Тутси үндэстний цөөнхийн эрх ашгийн төлөө тэмцдэг “М23” хөдөлгөөн 2013 оны арваннэгдүгээр сард зэвсэгт мөргөлдөөнд ялагдал хүлээснийхээ дараа тарсан ч 2021 оны арваннэгдүгээр сард Ардчилсан Конго Улсын эрх баригчдыг хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна хэмээн буруутган, зэвсгээ дахин барьжээ. Хэлэлцээрээр талууд “М23” хөдөлгөөний босогчдыг армид элсүүлэх тохиролцоонд хүрч байжээ.
Сэтгэгдэл ( 0 )