Бүгд найрамдах ардчилсан Конго улсад орших SMB компанийн колтанын уурхайд үймэн болж гурван хүн амиа алдаж, гурван ажилтан хүнд шархадсан хэрэг гарчээ.
Тус улсын дорно хэсэг ашигт малтмалтын нөөцөөр арвин ч нутгийн иргэд, хэт даврах бүлэглэл уул уурхайн компани халдах тохиолдол багагүй байдаг аж.
Компанийн мэдээллээс харвал уурхай халдсан этгээдүүд гал нээснээс гадна, тэсрэх бөмбөг шидсэн байна.
Одоогоор цагдаагийн газраас хэрэг үүсгэн болсон хэрэг явдлыг мөрдөн шалгаж буй ажээ.
Дээрх уурхай нь зөвхөн колтанаас гадна кобальт, танталум зэрэг газрын ховор элементээр арвин юм.
Компанийн зүгээс гар аргаар олборлогчидтой удаа дараа сөргөлдөөн үүсгэж байсан аж.
Эх сурвалж: MINING
Сэтгэгдэл ( 0 )