Конгод галт уул дэлбэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 23

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад Ньирагонго галт уул дэлбэрч байна. Руанда улсын залгаа хилийн бүсэд орших галт уулын лава 1.5 сая хүн амтай Гома хотод тулж иржээ.

Тус галт уулын химийн бүтцийн онцлогоос шалтгаалан лава нь 96 км/ц хурдаар урсах чадвартай гэнэ. Гома хотын гудамжинд халуун хайлмаг урсан орж ирж, байшингууд галд автаж эхэлжээ. Гома хотын цахилгааныг түр хугацаагаар салгаад байна. Тус хотын оршин суугчид Руандагийн хилээр нэвтэрчээ. Руандагийн эрх баригчид тэднийг сургууль, сүмд түр байрлуулаад байна.

Киву нуураас 20 км зайд орших Ньирагонго галт уул нь энэ бүс дэх найман галт уулын нэг. 1977 онд галт уул дэлбэрч, халуун хайлмаг ойр орчмын сууринг 60 км/ц хурдтай бүрхэж, 600 хүний амийг авч одож байжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.21.231) 2021 оны 06 сарын 07

delhiin tugsgul aisui...

0  |  0
zochin(73.111.180.213) 2021 оны 05 сарын 23

delcii sonokh baukhaa

0  |  0
zochin(73.111.180.213) 2021 оны 05 сарын 23

delcii sonokh baukhaa

0  |  0
Top