Конгод 140 гаруй хүн ҮЛ МЭДЭГДЭХ өвчнөөр нас баржээ

Я.Болор | Zindaa.mn
15 цагийн өмнө

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Кванго мужид үл мэдэгдэх өвчний улмаас 140 гаруй хүн нас бараад байна гэж тус мужийн захирагчийн орлогч Реми Саки мэдээлжээ.

Түүний хэлснээр, өнгөрсөн арваннэгдүгээр сард үл мэдэгдэх өвчнөөр 143 хүн энджээ. Эмч нар тэднийг эмчлэх гээд хүчин мөхөстсөн байна. Өвчтөнүүдэд өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байжээ. Эх үүсвэр нь тодорхойгүй халдварын эрсдэлт бүлэгт эмэгтэйчүүд, хүүхдүүд орж байна.

Конгогийн эрх баригчид аминд аюултай өвчний талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top