ДЭМБ: Үл мэдэх гарал үүсэлтэй элэгний хепатитын тохиолдол 228-д хүрлээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 05

Үл мэдэх гарал үүсэлтэй элэгний хурц хепатитын тохиолдлын тоо 228-д хүрсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрдэм шинжилгээний ахлах мэргэжилтэн Филиппа Истербрук мэдээлжээ.

Хүүхдүүдийн дунд тархаад буй учир битүүлэг элэгний хурц үрэвсэл одоогоор дэлхийн 20 оронд бүртгэгдээд байна. Үүнтэй зэрэгцэн 50 гаруй тохиолдлыг судалж байна гэж тэрбээр онцолжээ. Зурган оронд хепатитын тохиолдлын тоо таваас дээш байна. Нэг нас баралт бүртгэгдэж, 18 тохиолдолд элэг шилжүүлэн суулгажээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага учир битүүлэг өвчний бүх халдварт болон халдварт бус шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Одоогоор энэхүү хепатитын өвчин үүсгэгч нь шинжлэх ухаанд танигдсан A, B, C, D болон E вирус биш болох нь тогтоогдоод байна. Түүнчлэн, хүүхдүүдийн дунд тархаад буй хепатит нь газар зүйн бүс, хооллолт, амьтан эсвэл хорт бодистой холбоогүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Эл өвчнийг мөн коронавирусний эсрэг вакцинтай холбох боломжгүй. Учир нь үл мэдэх гарал үүсэлтэй хепатитаар өвчилсөн хүүхдүүд вакцинд хамрагдаагүй байна.

ДЭМБ хепатитын шалтгаан нь аденовирустэй холбоотой эсэхийг тогтоохоор ажиллаж байна. Эл хепатит нь ховор өвчин юм гэж Истербрук мэдэгджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top