Шведэд үл мэдэгдэх элэгний хурц хепатитаар хүүхэд өвдсөн есөн тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн агентлаг мэдээлжээ.Эдгээр хүүхдүүд бүгд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас энэ оны дөрөвдүгээр сарын хороонд өвчилжээ.
Бүх тохиолдолд арьс шарлах, бөөлжих, гүйлгэх, өтгөн нь цайрах, дотор муухайрах шинж тэмдэг илэрсэн байна.
Тус агентлагийн онцолсноор, лабораторийн шинжилгээгээр үл мэдэгдэх хурц хепатит нь шинжлэх ухаанд танигдсан A, B, C, D болон E вирусээр үүсгэгдээгүй болох нь батлагджээ.
Сэтгэгдэл ( 0 )