Дэлхий дахинд үл мэдэх гаралтай элэгний хурц хепатитаар өвчилсөн хүүхдийн тоо 190 болж өссөнөөс 140 нь Европт бүртгэгдээд байна гэж Европын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн захирал Андреа Аммон мэдэгджээ.
Үүнээс өмнө ДЭМБ гарал үүсэл нь тодорхойгүй хепатитын 169 тохиолдол дэлхийн 12 оронд бүртгэгдсэн тухай мэдээлж байсан билээ.
ДЭМБ-ын мэдээллээр, үл мэдэх гарал үүсэлтэй хепатит өвчин 0-16 насны хүүхдүүдийн дунд тархаж байна. Нийт өвчтөний 10 хувьд нь элэг шилжүүлэн суулгах шаардлага гарсан бол нэг нас баралт бүртгэгджээ.
Бүх тохиолдолд шинжлэх ухаанд танигдсан элэгний A, B, C, D, E вирус илрээгүй. Учир битүүлэг халдвар Европын 10 орноос гадна Израил, АНУ-д бүртгэгдээд байгаа юм.
Үл мэдэх гарал үүсэлтэй хепатитын тохиолд бүртгэгдсэн орнуудад холбогдох судалгаанууд эхлээд байна. Гэсэн хэдий ч хурц хепатитын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Бүх тохиолдлууд хоорондоо холбоогүй бөгөөд бяцхан өвчтөнүүд гадаад улс орнуудад зорчиж байгаа аж.
Сэтгэгдэл ( 2 )
Тххх, вакцин!
Вазцин уу