Энэтхэгт үл мэдэгдэх өвчний улмаас 15 хүн нас бараад байна гэж “Hindustan Times” хэвлэлд мэдээлжээ.
Гужарат мужийн Лакхпат хотод сүүлийн найман хоногт үл мэдэгдэх шалтгаанаар халуурч, улмаар эндсэн хүний тоо 15-д хүрээд байна. Эрх баригчид одоогоор өвчний шалтгааныг тогтоож чадаагүй байна. Өвчтөнүүдэд хийсэн шинжилгээгээр H1N1 вируст томуу, гахайн ханиад, Конго-крымийн чичрэг өвчин, хумхаа, денге чичрэг өвчний вирус илрээгүй байна. Үл мэдэгдэх чичрэг өвчин нь халдварт өвчинд хамаарахгүй гэж эрх баригчид онцолжээ. Үл мэдэгдэх чичрэг өвчин тус бүс нутагт хүчтэй аадар бороо, үер болохтой зэрэгцэн дэгджээ.
Сэтгэгдэл ( 1 )
Үл мэдэгдэх өвчин хүн ам нь хэрээс хэтэрсэн Хятад, Энэтхэгээс гарах болж.