ДЭМБ: Үл мэдэгдэх хепатитын 250 тохиолдол бүртгэгдээд байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 18

Хүүхдүүдийн дунд тархаж буй үл мэдэгдэх гаралтай элэгний хурц хепатитын 250 тохиолдол дэлхийн 22 оронд бүртгэгдээд байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ахлах мэргэжилтэн Филипп Истербрук мэдэгджээ.

Нууцлаг өвчин илэрсэн ихэнх орнууд Европын бүсэд оршиж байна. Мөн хэд хэдэн тохиолдлыг баталгаажуулахаар хүлээж байна гэж Истербрук тодруулсан байна.

Элэгний хурц хепатитын улмаас зургаан хүүхэд эндэж, 26 хүүхдэд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байна.

ДЭМБ учир битүүлэг өвчний гарал үүсэл, шалтгааныг судалж байгаа ба энэ чиглэлээр бусад орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Мэргэжилтнүүд энэ өвчин ковидын эсрэг вакцинтай холбоотой болохыг илтгэх баримт илрүүлээгүй ба аденовирус болон коронавирустэй холбоотой байж болзошгүй гэж таамаглаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top