Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сармагчны цэцэг өвчин Европ болон дэлхийн бусад улс орнуудад эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан шуурхай хуралдаан зарлажээ. Одоогоор зоонозын халдварт өвчин дэлхийн 11 оронд 80 гаруй тохиолдол бүртгэгдээд байна.
Сармагчны цэцэг өвчний халдварын анхны шинж тэмдэг арьсан дээр тууралт өгснөөр илэрдэг гэж Их Британийн Эрүүл мэндийн агентлагийн ерөнхий зөвлөх Сюзан Хопкинс мэдээлжээ.
Вирус халдвартай хүнтэй харьцахад гэмтсэн арьс, амьсгалын зам эсвэл нүд, хамар, амны салстаар дамжин халдварладаг байна. Хэдийгээр сармагчны цэцэг бэлгийн замаар халдварладаггүй гэж үздэг байсан ч сүүлийн тохиолдлоор халдварлах боломжтой гэдэг нь тогтоогджээ. Түүнчлэн, халдвартай амьтан, хувцас, ор хөнжлийн давуу зэргээр дамжин халдварлах боломжтой гэнэ.
Сармагчны цэцэг нь хүнээс хүнд дамждаг вирусийн гаралтай халдварт өвчин. Ихэнх хүмүүс хөнгөн тусаж, хэдэн долоо хоногийн дараа эдгэрдэг ч зарим тохиолдолд хүндрэл гардаг болохыг мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл ( 2 )
haha hel
Одоо тэгээд хэлээ хаалдаа