ДЭМБ сармагчны цэцэг өвчин олон улсад тархаж байгаатай холбоотойгоор онц байдал зарласан билээ.
Дэлхий дахинд одоогоор энэ өвчнөөр 16 мянга гаруй хүн өвчилж, таван хүн амиа алдаад байна. Сармагчны цэцэг өвчин дэлхийн 75 улс, нутаг дэвсгэрт бүртгэгдээд буй.
Өнгөрсөн дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын хооронд л гэхэд дэлхий дахинд сармагчны цэцэг өвчнөөр 528 хүн өвчилжээ.
Өчигдөр /2022.07.25/ Япон улсад сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн билээ. Японы нийслэл Токио хотын иргэн, 30 гаруй насны эрэгтэй уг өвчнөөр өвчилсөн нь батлагдсан байна.
Тус улсын Гадаад хэргийн яамнаас иргэдэд хандан хилийн чинадад зорчихдоо маш болгоомжтой байхыг анхааруулжээ.
Сэтгэгдэл ( 0 )